top of page

КРИКЕТ гэж юу вэ?

Крикет нь баг тус бүрд 11 тоглогч тоглодог багийн спорт юм. Зууван хэлбэртэй тойрог талбайн төвд 20 орчим метрийн урттай тусгайлан бэлтгэсэн тэгш өншөгт талбайн хоёр  төгсгөлд 70 см өндөртэй гурван ширхэг модон шон босгож тавина. Нэг баг  нь шонг шидэж онох зорилготой, эсрэг баг нь  хоёр цохигчийн тусламжтай шонгоо хамгаалан гүйлт хийж оноо авах зорилготой тоглоно. Цохигчид нь шон тус бүрийн өмнө зогсож тэдгээрийг хамгаалан тоглоно. Харин талбайг тойрон зогсох эсрэг багийн гишүүд цохигчийг шон хооронд гүйж оноо авахыг хязгаарлах, цохигчийг талбайгаас гаргах зорилготой тоглоно. Хэрэв цохигч алдаа гарган талбайгаас гарвал дараагийн цохигч талбайд гарах бөгөөд багийн гишүүд ээлжлэн солигдсоор бүгд талбайгаас гарч дуусмагц “all out ” буюу бүгд гарлаа гэж үзээд тоглолт завсарлан шидэгч баг нь цохигч баг болон солигдож тоглолт цааш үргэлжилнэ. Тэмцээнд хожил авахын тулд цохигч буюу “Batsman” шон хооронд гүйлт хийж оноо авах ёстой бөгөөд олон гүйлт гүйцэтгэсэн баг ялагчаар тодордог. Хоёр цохигч шон хооронд солигдон 1 удаа гүйвэл 1 Run, 2 гүйлт хийвэл 2 Run авах боломжтой.

“Wicket keeper” буюу бөмбөг баригч нь цохигчийн цохиж чадаагүй болон цохиураас ойсон бөмбөгийг барьж авах, цохигчийг гүйлт хийж оноо авах явдлыг хязгаарлах, шидсэн бөмбөг бүрийг алдалгүй барьж авах үүрэгтэй тоглогч юм.  

Талбай дээр тоглож буй багийн үндсэн зорилго нь цохигчийг талбайгаас гаргах явдал бөгөөд багийн  тактик, тоглолтын ерөнхий зохион байгуулалтыг багийн ахлагч /Captain/ удирдана.  

Багийн ахлагчийн шийдвэрийг тоглогчид хүндэтгэн дагана.

Цохигч дараах тохиолдолд тоглолтоос хасагдана:

· Шидэгчийн шидсэн бөмбөг шонг оносон тохиолдолд

· Цохигч бөмбөгийг онож цохисон  боловч эсрэг багийн тоглогч уг бөмбөгийг газар

ойлголгүй барьж авсан тохиолдолд

· Шидэгчийн  шидсэн бөмбөгийг цохиураар онож чадаагүйн улмаас цохигчийн

хөлийг оносон тохиолдолд шонруу чиглэсэн бөмбөгөнд хөлөөрөө саад хийлээ

гэж үзэн (LBW- Leg Before Wicket) тоглолтоос гаргана.

Цохигч оноо авахаар байрлалаа солин гүйх үед буюу  ”Run” хийх

явцад өөрийн байрлах ёстой зураасны ард гарч амжаагүй байхад нь эсрэг багийн

тоглогч бөмбөгийг барьж шонг цохих эсвэл бөмбөгөөр шидэж шонг оносон

тохиолдолд.       

Цохигч нь бөмбөг цохих үедээ өөрийн байрлалаа орхин зурааснаас урагш гарч

тоглох үед бөмбөг цохиурт оногдолгүй өнгөрсөн тохиолдолд бөмбөг баригч

цохигчийг байрлалдаа буцаж орохоос өмнө барьсан бөмбөгөөрөө эсхүл бөмбөг

атгасан гараараа  шонг цохиж унагаснаар цохигч буюу “Batsman” тус тус талбайгаас гарч тоглолтоос хасагдана.   

 

Нэр томьёоны тайлбар:

Pitch буюу тойрог доторх тэгш өнцөгт талбай нь дагтаршуулсан зүлэг, нийлэг эд болон цемент байж болно. Энэ талбай нь 20 орчим метр урттай, 1,5 метрийн өргөнтэй байна.

“Wicket” буюу шон нь дээрээ 2 ширхэг хөндлөвч бүхий 3 ширхэг модон шонг хэлнэ.

“Crease” гэдэг нь шон тус бүрийн өмнө байгаа цохигчийн дотор нь зогсож байх ёстой зураас бүхий жижиг талбайг хэлнэ. Мөн шидэгч шидэлт хийхдээ уг шугамыг давж гишгэхгүйгээр шидэлтээ гүйцэтгэнэ.

Batsman—Цохигч

Bowler—Бөмбөг шидэгч /шидэгч/

Wicketkeeper—Бөмбөг баригч

Umpire—Шүүгч

Fielder—Талбайн тоглогчид /тоглогчид/

Scorer—Онооны шүүгч

Хэрэв цохисон бөмбөг газар ойгоод талбайгаас гарвал 4 “Run” авах боломжтой, харин цохигчийн цохисон бөмбөг газар ойхгүй талбайн зураасны гадна гарвал 6 “Run” буюу 6 удаа гүйлт хийсэнтэй тэнцэнэ.  4 ба 6 “Run” авсан гэж үзвэл шүүгч тусгай дохио зангаагаар түүнийг үзүүлнэ.

Тоглолтыг талбай дээр хоёр шүүгч удирдан явуулах бөгөөд тоглогчид шүүгчийн аливаа шийдвэрийг хүндэтгэн дагах ёстой.

Bowler буюу шидэгч нь цохигчийн эсрэг шонруу чиглүүлэн бөмбөг шидэх үүрэгтэй тоглогч бөгөөд шидэж буй гарын тохойг нугалахгүй гарыг чигээр нь байлган мөрөн дээгүүрээ даллан шидэлт гүйцэтгэнэ. Зөв гүйцэтгэсэн зургаан удаагийн шидэлтийг “1 Over” гэх бөгөөд over дуусмагц дараагийн шидэгч бөмбөг шиднэ.

Bowler буюу шидэгч нь цохигчийн эсрэг шонруу чиглүүлэн бөмбөг шидэх үүрэгтэй тоглогч бөгөөд шидэж буй гарын тохойг нугалахгүй гарыг чигээр нь байлган мөрөн дээгүүрээ даллан шидэлт гүйцэтгэнэ. Шидэгч нь шонг шидэж онох болон бусад хэд хэдэн тохиолдлоор цохигчийг талбайгаас гаргах зорилгоор нэг ээлжинд зургаан удаа бөмбөг шиднэ. Зургаан удаагийн шидэлтийг “1 Over” гэх бөгөөд over дуусмагц дараагийн шидэгчийн ээлж болно.

 

bottom of page